24 Есүс түүнийг хараад, —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ!
24 Есүс түүнийг хараад, —Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм.
Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Няцаж буцах вий, Эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.
Зөөрөндөө найдагч нь зулгарах. Зөвт нь навч адил дэлгэрэх.
Гэм буруутан хүсэл тачаалаараа сайрхах агаад Шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог.
Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй.
Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина. Учир нь тэд ЭЗЭНий зам, Бурханыхаа тогтоолыг мэддэг» гэж хэлэв. Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.
Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?
Баячуудын хөрөнгө нь хүчирхэг хот Өөрийнх нь төсөөлөлд өндөр хана мэт буюу.
Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ.