Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 17:29 - Ариун Библи 2013

29 Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

29 Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв.

Gade chapit la Kopi




Лук 17:29
16 Referans Kwoze  

Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.


Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автан, өөр гаж махбодын араас явсан тул мөнх галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.


хожмын сүсэг бишрэлгүйчүүдэд жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол,


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. Би амьд! Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, Дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно.


Бурхан, Содом болон Гоморраг Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг Тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Хаанчлалуудын чимэг, Халдеичуудын бахархлын алдар Вавилон нь Содом, Гоморраг Бурхан унагасан шиг унана.


“Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч, Та нар галаас шүүрэгдсэн цуцал шиг байсан ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ефраим аа, Би чамайг Хэрхэн зөнд нь орхих вэ? Израиль аа, Би чамайг Хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамайг хэрхэн Зебойим шиг болгох вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Бүхий л энэрэл минь ноцжээ.


Хэрэв түг түмдийн ЭЗЭН Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байлаа.


Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа.


Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно.


тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.


Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.


Swiv nou:

Piblisite


Piblisite