25 Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ.
Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв.
Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав дахь хоног дээрээ амилна гэв.
Тэр тэдэнд Хүний Хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав хоногийн дараа амилах тухай зааж эхлэв.
Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ.
ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө Тэр амилан босох болно гэж айлдав.
Та нар “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ.
Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу?
Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ.
Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ.
Есүс тэдэнд хандаж —“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно.
Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд —Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно.
Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харийнханд тушаана.
Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж хэлэв.
Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв.
ЭЗЭН, Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхнийг буюу тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамаас татгалзан түлхэж байгаа юм биш, тэдний дээрх хаан байлгахгүй хэмээн Намайг түлхэн хаяж байгаа хэрэг юм.