Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 17:1 - Ариун Библи 2013

1 Тэр шавь нартаа —Бүдрүүлэх саадууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Тэр шавь нартаа —Бүдрэх чулуунууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ!

Gade chapit la Kopi




Лук 17:1
14 Referans Kwoze  

Бүдрүүллийн улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэл ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ!


Тиймээс идэх юм ах дүүг минь бүдрүүлбэл ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.


Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.


Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодрохын тулд дунд чинь бүлэглэлүүд үүсэх нь зайлшгүй.


Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун.


Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.


Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул.


Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.


Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Миний зарц нарыг садарлуулан, шүтээнүүдэд өргөсөн юм идэхийг сурган, төөрөлдүүлэхийг өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд чи зөвшөөрсөн.


Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв.


Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite