Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 16:3 - Ариун Библи 2013

3 Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажилаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.

Gade chapit la Kopi




Лук 16:3
26 Referans Kwoze  

Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо.


Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.


Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь —Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөөх биш үү? гэхэд


Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй


Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.


Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж,


Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд


Тэд Иериход ирэв. Есүс шавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.


Товлогдсон наадмууд болоод ЭЗЭНий найрын өдөр Та нар юу хийх вэ?


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол Занга болох вий эцэстээ!


Залхуу нь цагтаа газраа үл хагалах. Ургацын үед олдох юмгүй хоцрох.


Залхуурал гүн нойрыг авчрах. Лазан хүн өлсөхийн зовлонд өртөх.


Ажилдаа хойрго хүн Шамшигдуулагчийн ах дүү юм.


Залхуугийн зам сундуугаар дүүрэн. Чигч шударгын жим шулуун чигээрээ.


Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ. Хичээнгүй нэгний сэтгэл цадна.


Тэгээд Хаманыг орж ирэхэд хаан түүнд —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд юу хийх ёстой вэ? гэхэд Хаман зүрх сэтгэлдээ “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлээд


Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв.


Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.


Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар би юу л сонсоод байна даа? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ.


Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд,


Swiv nou:

Piblisite


Piblisite