20 Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж,
Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.
Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?
Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө,
мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв.
Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав.
Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ.
Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?
Хөлийн улнаас толгой хүртэлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй Шарх, сорви, шалбархай яр л байна.
Учир нь би өдөржин сахилгажуулагдаж, Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
Зөв шударгын зүдүүр их авч, ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь аварна.
Бетаны Лазар өвчтэй байлаа. Бетан нь Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон юм.
Петрийг хашааны хаалгаар гарахад өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байгсдад —Энэ, Назарын Есүстэй байсан гэж хэлэв.
Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.