Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 13:17 - Ариун Библи 2013

17 Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин ард олон Түүгээр үйлдэгдэж буй гайхамшигт бүх зүйлсэд баярлацгааж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин олон түмэн Түүгээр хийгдэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлацгааж байлаа.

Gade chapit la Kopi




Лук 13:17
19 Referans Kwoze  

Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.


Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана. Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно.”


Гэвч тэд цааш амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.


Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа.


Тэд Түүнээс юуны ч тухай дахин асууж зүрхэлсэнгүй.


ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.


Тэрээр тэр даруй дахин хараа орж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.


тэд үүнд хариулж чадсангүй.


Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай «Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.” Түүн дээр ирэх бөгөөд Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Түүний ажил цог жавхлан, сүр хүчтэй бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд тогтоно.


Өөрийг минь буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж, Өөрсдийнх нь шившгээр тэднийг нөмрөг мэт ороогооч!


Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон ичгүүрт орог Намайг гайтахад баярлагчид Эргэж, шившиг болог!


Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?


ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ, Түүний үгийг сонсогтун. “Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна. Гэвч тэд ичих болно.


маргаангүй эрүүл үгээр байвал сөргөлдөгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite