Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 12:7 - Ариун Библи 2013

7 Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Үнэндээ толгой дээрх үс бүр чинь ч тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.

Gade chapit la Kopi




Лук 12:7
10 Referans Kwoze  

Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?


Гэсэн хэдий ч та нарын толгой дахь ширхэг үс чинь ч устахгүй.


Тэгэхэд өнөөх эмэгтэй —Гуйж байна. Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч садан нь сүйтгэх ажилаа үргэлжлүүлэхээ больж хүүг минь хөнөөхгүй байж магад гэхэд хаан —ЭЗЭН амьд! Хүүгийн чинь толгойн ширхэг ч үс газар бүү унаг гэв.


Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй.


Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ.


Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулдаг. Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь


Тэгвэл хүн хониноос аль хэр эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд,


Газрын амьтдаас ч илүүгээр биднийг сургадаг, Тэнгэрийн шувуудаас ч илүү биднийг Тэр мэргэн болгодог” гэдэг хүн нэг ч байдаггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite