Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 12:48 - Ариун Библи 2013

48 Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

48 Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана.

Gade chapit la Kopi




Лук 12:48
21 Referans Kwoze  

Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олноороо багш бүү бол.


Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлсийн аль нэгийг үйлдэх аваас, хэдийгээр үүнийгээ ухаарч мэдээгүй байсан ч тэр ялтай болох бөгөөд хилэнцээ үүрэх ёстой.


Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов.


Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.


Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.


Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна.


Энэ нь надад даалгагдсан, ивээлт Бурханы алдрын сайнмэдээний дагуу юм.


Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар би юу л сонсоод байна даа? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ.


Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Олиггүй хоосон ярианаас хийгээд хуурамчаар мэдлэг гэгдэгчийн зөрчилдөөнөөс зайлсхий.


Бурхан зохистой цагт үгээ бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ.


Хэрэв хүн санамсаргүйгээр нүгэл үйлдэх аваас тэрээр нүглийн тахилд охин борлон өргөх ёстой.


Буруутанд жанчих шийтгэл ногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өмнөө хэвтүүлээд хийсэн гэм буруугийнх нь хэрээр түүнийг ташуурдуулна.


Петр —Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд


Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийнээ ассан байхыг Би ямар их хүснэ вэ!


[Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар удаан залбирах дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.]


Swiv nou:

Piblisite


Piblisite