Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 12:45 - Ариун Библи 2013

45 Харин тэр зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд зарц нарыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

45 Хэрэв тэр боол зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал,

Gade chapit la Kopi




Лук 12:45
31 Referans Kwoze  

Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.


Яагаад гэвэл тэд ариун хүмүүс ба эш үзүүлэгчдийн цусыг урсгасан тул Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


тэдэнд эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ түүндээ боолчлогддог ажээ.


Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн дампууралдаа цэнгэдэг.


Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог.


Учир нь хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж, өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авсан ч та нар тэвчдэг.


Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ.


«Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр хонин сүрэг минь олз болж, хоньчин дутагдсан тул хонин сүрэг минь хээрийн бүх араатны идэш болоход Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээж, хонин сүргийг минь эс тэжээсэн» гэв. Тиймээс


Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд уртсан аливаа үзэгдэл үгүй болно” гэж хэлж буй тэр зүйр үг чинь юу вэ?


тэрээр эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд дааман хаалганд түүнийг дөнгөлөв.


Үзэгтүн, Миний өмнө бичигдсэн бөгөөд Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө, Би өвөрт нь төлнө.


Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана.


бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, итгэлгүйчүүдтэй хувийг нь онооно.


Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ.


түүнд —Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв.


Эр, эм гэлгүй боолуудынхаа дээр Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана. Тэд эш үзүүлэх болно.


Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч, тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite