21 Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв.
21 Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв.
Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?
Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
«Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ.
Гамшиг сүйрлийн савраас аврагдаж, Өндөрт үүрээ засахын тулд Ёс бусын олз ашгийг гэр орондоо хураагч нь хөөрхий еэ!
Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.
Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.
Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ?
Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан.
гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.
Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.
Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг.