Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 12:20 - Ариун Библи 2013

20 харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.

Gade chapit la Kopi




Лук 12:20
35 Referans Kwoze  

Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь Гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, Эцэст нь тэр мунхаг болно”


Бурхан амийг нэхэн таслахаар шийдсэн бол Сүсэг бишрэлгүй хүний найдлага нэгэнт өнгөрдөг бус уу?


Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй.


Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна. Үнэндээ тэд дэмий юманд л шуугина. Тэрээр овоолдог боловч Хэн түүнийг авахыг эс мэднэ.


Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Мунхгууд аа, гаднахыг бүтээсэн Тэр доторхыг мөн бүтээгээгүй гэж үү?


Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!


Тэд орооцолдсон өргөс шиг, Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.


Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох замаар Өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө Үүнийг хурааж буй хэрэг.


Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.


Харин шунал хүсэл нь эс хангагдсан. Хоол нь тэдний аманд байх зуур л


Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив.


Мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг. Мунхаг ба бүдүүлэг нь хамт сөнөн Эд хөрөнгөө бусдад үлдээнэ.


Буруугаар олдсон эрдэнэс ашиг эс авчрах. Зөвт байдал үхлээс гэтэлгэх.


Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.


Маргаашаар бүү сайрх Маргааш юу авчрахыг чи үл мэднэ.


“Ирэгтүн. Би дарс авчирч, согттолоо сархад ууцгаая. Маргааш ч өнөөдөр шиг, Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.


“Бид өөрсдийн хүчээр Карнаимыг авсан биш үү? гэж Ло-дебарт та нар баясдаг.


Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite