Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 11:39 - Ариун Библи 2013

39 Харин Эзэн түүнд —Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор чинь дээрэм тонуул, муу муухай нь дүүрэн байдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

39 Харин Эзэн түүнд —Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг ч, харин та нар дотроо хулгай дээрэм, хар санаагаар дүүрэн байдаг.

Gade chapit la Kopi




Лук 11:39
26 Referans Kwoze  

Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга.


Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүйчүүдийн хувьд юу ч цэвэр биш. Тэдний ухаан ч, мөс чанар нь ч бузартсан байдаг.


Харин Петр —Ананиа аа, зүрх чинь яагаад Сатанд автаж, чи газрынхаа өртгөөс нуун, Ариун Сүнсэнд худал хэлэв?


Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг.


Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.


Нүдэндээ өөрийгөө цэвэр гэх Буртгаасаа угаагдаагүй хүмүүс ч бас байх.


ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад,


Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү зүтгэгч байж, нутаг нэгт нас чацуутан олныхоо дунд иудеизмд илүүтэй товойж байсан юм.


Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг авчихдаг байжээ.


Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.


Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.


Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний ноёдын хуйвалдаан байна. Тэд амиудыг залгисан. Тэд эрдэнэс, үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Зүрх юунд нь элдэв долоон жигшүүр.


Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлган байна.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй.


Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.


Оройн зоогийн үеэр, Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнээ өгөхөд


Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоос Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт.


Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite