Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 10:19 - Ариун Библи 2013

19 Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.

Gade chapit la Kopi




Лук 10:19
12 Referans Kwoze  

Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.


Тэд могойг барина. Бас үхүүлэх ямар ч юм тэд уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавивал эдгэнэ гэж айлдлаа.


Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй няцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.


Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, өөрөө яасан ч үгүй.


Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж алагдах ёстой.


Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ.


Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглоно Балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ.


Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би буулгыг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.


Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэт хорхой өгнө гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite