Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Лук 1:8 - Ариун Библи 2013

8 Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.

Gade chapit la Kopi




Лук 1:8
16 Referans Kwoze  

Эцэг Давидынхаа зааврын дагуу тэрээр тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж мөн өдөр тутмын журмын дагуу магтаалын болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг бүлэг бүлгээр нь хаалга хаалган дээр тохоон томилов. Бурханы хүн Давид ийн тушаасан байлаа.


Өвөг эцэг Ааронд нь Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасан ёсоор, Ааронаар дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу ЭЗЭНий өргөө дотор ороход тэдний үйлчлэлийн албан тушаал ийм байв.


Тэгээд шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэгбүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд Хезекиа томилов.


Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр ч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв.


Тэгээд тэд Мосегийн номд бичигдсэн ёсоор Иерусалим дахь Бурханы үйлчлэлд тахилч нарыг бүлээр нь, левичүүдийг хэсгээр нь томилов.


Мөн хотуудынхаа бэлчээр газрууд дахь тахилч нар болох Аароны хөвгүүдэд эсвэл хот нэгбүрд, тахилч нарын дотроос эрчүүд бүгдэд, левичүүдийн дотроос удмын бичигт тэмдэглэгдсэн хүн бүрд хувь тараах хүмүүсийг нэрсээр тогтоосон юм.


Иеробоам болон түүний хөвгүүд левичүүдийг ЭЗЭНий тахилч байхаас халсан тул тэд өөрсдийн бэлчээр эдлэн, эзэмшил өмчөө орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв.


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Аарон ба хөвгүүд нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосолж, ариусгагтун.


Би уулзалтын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Түүнчлэн Өөртөө тахилчийн албанд үйлчлүүлэхээр Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.


Тэдэнд чи бүс бүслүүлж, толгойн боолт углагтун. Тахилчийн алба үүрдийн зарлигаар тэднийх байх ёстой. Тийнхүү чи Аарон болон хөвгүүдэд нь сахил хүртээ.


Надад тахилч болж үйлчлүүлэхийн тулд чи тэднийг ариусгахаар үүнийг тэдэнд үйлд. Үхрийн төл согоггүй залуу бух, хоёр хуц,


Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө өөд болсон ба тэд хөвгүүдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар тахилчид болов.


Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite