72 Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж, Өөрийн ариун гэрээг дурсахын тулд юм.
72 эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж, Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм.
Тэдний төлөө гэрээгээ санаж, Энэрэл хайрынхаа бялхмын ёсоор Тэр өрөвдсөн.
Эртний өдрүүдээс өвөгт минь Тангарагласныхаа дагуу үнэнийг Иаковт, Нигүүлслийг Абрахамд Та соёрхох болно.
Би Иаковтай байгуулсан гэрээг санана. Бас Исаактай байгуулсан гэрээгээ мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ ч санана, бас энэ газрыг ч Би санах болно.
Сайнмэдээний талаас, тэд та нарын улмаас дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн улмаас хайрлагдагсад юм.
Гэсэн ч залуу насны чинь өдрүүдэд чамтай байгуулсан гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна.
Чиний үр удам газрын тоос шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархана. Чамд болон чиний үр удамд дэлхийн бүх овгийн ерөөл байх болно.
Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно.
Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Өөрөөс нь эмээгчдэд Тэрээр Хоол хүнс өгчээ. Өөрийнхөө гэрээг Тэрээр Мөнхөд санах болно.
Тэрээр Израилийн гэрт хандсан Энэрэл хайр ба үнэн юугаа санасан. Дэлхийн зах хязгаар бүхэн Бурханы маань авралыг үзэв.
Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.
Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв.
Учир нь Тэрээр ариун үгээ, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан.
Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм.
Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа