6 Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.
6 Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.
ЭЗЭН, Ноад —Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөвт байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор.
Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзан, гажууд үеийнхний дотор Бурханы өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм.
Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ.
Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ гэмгүй сэтгэл, зөвт байдлаар явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал
Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө Тэр та нарын зүрхийг ариун чанар дор гэм зэмгүй гэж батална. [Амен].
Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.
Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ.
Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.
ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв.
Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм.
Та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас танина.
одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.
Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.
Та нар бүх зүйл дээр намайг санаж, миний дамжуулж өгсөн уламжлалуудыг чанд сахидаг тул та нарыг би магтъя.
Паул Зөвлөлийг анхааралтай харан —Эрчүүд ахан дүүс ээ! Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарч ирлээ гэв.
Таны бүх тушаалыг анхаарч явахад Ичгүүр надад эс ирнэ.
—Тийм байдаг гэдгийг би үнэхээр мэднэ. Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.
Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв.
Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.
ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно.
Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.
Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв.
Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.
Давид Түүний тухай “Эзэн өмнө минь үргэлж байгааг Би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй.
Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй.
Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын дагуу бус, харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэнэ.
харин эцгийнхээ Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм.