50 Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно.
50 Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.
Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг.
Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.
Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. Тэдний хашхирахыг нь бас сонсдог, тэднийг авардаг.
ЭЗЭНээс эмээгчдээр, “Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлүүл.
Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их.
Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан, Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!
ЭЗЭНээс эмээгсдийг Их багагүй хамтад нь Тэр ерөөнө.
Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага бүгд ээ, Бурханд маань магтаалыг өргө гэв.
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Энэрэл хайранд нь найдагчдыг таалдаг.
Газар нутагт маань сүр жавхлан оршихын тулд Түүнээс эмээгчдэд аврал нь үнэхээр ойр байна.
Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө Агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ.
Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээгтүн. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.