37 Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.
37 Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.
Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
“Үзэгтүн, Би ЭЗЭН, бүх махбодын Бурхан. Надад ямар нэгэн дэндүү хэцүү зүйл гэж байх уу?”
Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв.
“Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.
Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв.
ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв.
ЭЗЭН, Мосед —ЭЗЭНий мутар богино бил үү? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдлаа.
Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд энэ нь хэт хэцүү байгаа бол мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
Та нарын мэддэгийг би ч бас мэднэ. Та нараас дордох юм надад үгүй.
Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабынхныг та нарын гарт өгөх болно.
Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай.
Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.
Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй.