Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 9:7 - Ариун Библи 2013

7 Тэгээд Мосе, Ааронд —ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээнд ойртон ирж, нүглийн тахилаа болон шатаалт тахилаа гүйцэтгэн өөртөө болон ард олондоо эвлэрүүллийг хийгээд мөн ард олны өргөлийг өргөн тэдэнд эвлэрүүллийг хийгтүн гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэгээд Мосе Ааронд —Тахилын ширээнд ойртон ирж, өөрийнхөө төлөө болон ард олны төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилаа өргө. Тэгээд ЭЗЭНий тушаасан ёсоор ард олны өмнөөс чи эвлэрүүллийг хийхийн тулд тэдний төлөө өргөлийг өргө гэлээ.

Gade chapit la Kopi




Леви 9:7
12 Referans Kwoze  

Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглийн тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.


Учир нь хүмүүсийн өмнөөс Бурханы юмсад харилцахаар хүмүүсийн дундаас сонгогдсон тэргүүн тахилч бүр бэлэг болоод тахилыг нүглээс болж өргөхийн төлөө Бурханд томилогддог.


харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ.


хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тиймээс Би Елигийн гэрийн хилэнц нь өргөлөөр ч, тахилаар ч мөнхөд арчигдан цэвэрлэгдэхгүй гэж Елигийн гэрт андгайлав гэлээ.


Тэрээр Ааронд —Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн.


Та нарт эвлэрүүллийг үйлдэхийн тулд өнөөдөр хийгдсэнийг хийхийг ЭЗЭН тушаав.


Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахил бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийнэ.


Аарон өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг авчирч, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийг. Тэр өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг нядална.


Тэрээр ариун газарт бие махбодоо усанд булхаад хувцсаа өмсөж, гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг тахиж, өөртөө болон ард түмэнд эвлэрүүллийг хийг.


Swiv nou:

Piblisite


Piblisite