Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 8:35 - Ариун Библи 2013

35 Та нар үхэхгүйн тулд уулзалтын майхны үүдэнд долоо хоногийн турш өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий өгөх үүргийг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 Түүнээс гадна, та нар үхэхгүйн тулд хурлын майхны үүдэнд долоо хоногийн туршид өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий шаардлагыг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ.

Gade chapit la Kopi




Леви 8:35
24 Referans Kwoze  

Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун.


Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь.


Үүл асрын дээр олон хоногоор саатахад Израилийн хөвгүүд ЭЗЭНий журам зааврыг сахин, аянд гардаггүй байв.


Тэд түүнд болон даяар хотол түмний төлөө уулзалтын майхны өмнө үүрэг гүйцэтгэж, асрын үйлчлэлийг хийнэ.


Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болсон Хүүг томилдог билээ.


Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья.


Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Олиггүй хоосон ярианаас хийгээд хуурамчаар мэдлэг гэгдэгчийн зөрчилдөөнөөс зайлсхий.


Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.


Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.


Юуг ч ялгаварлалгүй, танил тал харалгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэрэлч нарын өмнө би чамд чухалчлан захья.


Тимот хүү минь, чиний тухай урьд нь хийгдсэн эш үзүүллэгүүдийн “чи сайн тэмцлээр тэмцэгтүн” гэсэн тушаалыг би чамд даалгаж байна.


Хайртууд минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүх л бохироос цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун чанарыг төгс болгоё.


Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүдийн төөрсөн шиг төөрч явалгүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт үүнийг зориул.


Долоо хоногийн турш нүглийн тахилд өдөр бүр ямаа бэлтгэ. Бас согоггүй бух, бог малаас хуц бэлтгэгдэх ёстой.


Тэрээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өнөөх усаар өөрийгөө цэвэршүүлснээр цэвэр болно. Гэвч тэр хүн гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өөрийгөө эс цэвэршүүлэх аваас цэвэр болохгүй.


Ингээд цэвэршигч нь хувцсаа угаан бүх үсээ хусаж, усанд орж цэвэр болно. Тэгээд тэр хуаранд орж, долоо хоногийн турш майхныхаа гадна байг.


Аароны хөвгүүд Надаб, Абиху нар өөр өөрсдийн бойпрыг авч, дотор нь гал хийгээд дээр нь утлагат тахилыг тавьж өөрсдөд нь ЭЗЭНий тушаагаагүй ёс бус галыг Түүний өмнө өргөв.


Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав.


Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Ааронд болон хөвгүүдэд нь үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.


Та нарт эвлэрүүллийг үйлдэхийн тулд өнөөдөр хийгдсэнийг хийхийг ЭЗЭН тушаав.


Ийнхүү Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаасан бүх зүйлийг Аарон болон түүний хөвгүүд хийв.


Swiv nou:

Piblisite


Piblisite