Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 8:30 - Ариун Библи 2013

30 Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч түүнийг Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цацан, Аароныг, түүний хувцсыг, хөвгүүдийг нь, хөвгүүдийнх нь хувцаснуудыг түүнтэй хамт ариусгав.

Gade chapit la Kopi




Леви 8:30
15 Referans Kwoze  

Энэ нь тахилчийн албанд үйлчлэхээр түүгээр томилон тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.


Аарон ба хөвгүүд нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосолж, ариусгагтун.


Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана.


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.


Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.


Та нар Бурхан Эцэгийн урьдаас харсны дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байх болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.


Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд


Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.


Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Ах Аароныхаа алдар, сүр жавхланд зориулан ариун хувцас хий.


ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт Израилийн хөвгүүдээс тэдэнд эдгээрийг өгөхийг тушаасан юм. Энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх хувь ногдол болой” гэж хэл хэмээлээ.


Энэ нь тахилчийн албанд Аарон болон хөвгүүдийг нь ЭЗЭНд үйлчлүүлэхээр өргөсөн өдөрт ЭЗЭНд галан тахилуудаас тэдэнд ариусгагдсан хувь болой.


Тэрээр тосолгооны тосноос Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.


Swiv nou:

Piblisite


Piblisite