Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 8:3 - Ариун Библи 2013

3 уулзалтын майхны үүдэнд даяар хотол түмнийг цуглуул гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв.

Gade chapit la Kopi




Леви 8:3
16 Referans Kwoze  

Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа.


Хоёрдугаар сард, Исгээгүй талхны баярыг тэмдэглэхээр, олон хүн буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ.


Их чуулганы дунд магтаал минь Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө Би тангаргаа биелүүлнэ.


Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайд цуглав. Израильд ЭЗЭНий өгсөн, Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.


Иудагийн бүх чуулган, тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг ирмэл хүмүүсийн аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ.


Хаан, түүний ноёд болон Иерусалим дахь бүх чуулган, Алгасалыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдсэний шалтгаан нь


Соломон хаан болон түүний өмнө, авдрын өмнө хүрэлцэн ирсэн Израилийн хотол түмэн тоолж тооцоолж барамгүй олон хонь, үхрээр тахил өргөв.


Дараа нь Соломон, ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд цуглуулав.


Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав.


Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид, Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.


Тэндээс тэд Беер уруу явав. Мосед “Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье” гэж ЭЗЭНий айлдсан худаг нь энэ юм.


Таягаа ав. Чи өөрийн ах Ааронтай хамт даяар хотол түмнийг цуглуулаад, ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, даяар хотол түмэн ба тэдний мал амьтныг услагтун гэв.


Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад,


Ийнхүү ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор Мосе хийв. Уулзалтын майхны үүдэнд даяар хотол түмэн цугларчээ.


Чи левичүүдийг уулзалтын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн даяар хотол түмнийг цуглуул.


цэвэршигчийг цэвэр гэсэн тахилч эдгээр зүйлийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, уулзалтын майхны үүдэнд авчраг.


Swiv nou:

Piblisite


Piblisite