Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 8:2 - Ариун Библи 2013

2 Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь, мөн хувцаснууд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бухыг, хоёр хуц, нэг сагс исгээгүй талхыг авагтун.

Gade chapit la Kopi




Леви 8:2
15 Referans Kwoze  

Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ.


ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилчийн албанд үйлчлэхэд нь зориулж тахилч Ааронд болон хөвгүүдэд нь ариун хувцаснууд байв.


Аароны хөвгүүдийн алдар, сүр жавхланд зориулан тэдэнд дотуур дээл, бүс болон толгойн боолтууд хийгтүн.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


Тахилч маалинган нөмрөг өмсөх бөгөөд биедээ дотуур хувцастай байх болой. Тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг тэр авч, тахилын ширээний хажууд тавиг.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


уулзалтын майхны үүдэнд даяар хотол түмнийг цуглуул гэв.


Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон ариусгаж,


Тэрээр шатаалт тахилын нэг хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.


Тэрээр хоёр дахь хуц буюу томилгооны ёслолын хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite