Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 8:14 - Ариун Библи 2013

14 Тэрээр нүглийн тахил бухыг авчирсан бөгөөд Аарон болон түүний хөвгүүд нүглийн тахил бухын толгой дээр гараа тавьцгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын бухыг авчраад, Аарон болон түүний хөвгүүд нүглийн төлөөх тахилын бухын толгой дээр гараа тавьцгаав.

Gade chapit la Kopi




Леви 8:14
17 Referans Kwoze  

Надад үйлчлэхээр Надад ойртох, Задокийн үр удмаас гаралтай тахилч левичүүдэд нүглийн тахилд залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж, нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн, махбод дотор нүглийг шийтгэв.


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Танд тарган малаар Шатаалт тахилуудыг би Хуцнуудын утаатай хамт өргөнө. Бухыг ухнатай хамт өргөнө. Села


Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг.


Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахил бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийнэ.


Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад,


Тэр хүн шатаалт тахилын толгой дээр гараа тавих бөгөөд энэ нь тэр хүний өмнөөс эвлэрүүлэл болж, хүлээн авагдана.


Хотол түмний ахмадууд ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр гараа тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлаг.


Левичүүд бухнуудын толгой дээр гараа тавихад, левичүүдэд эвлэрүүллийг хийхийн тулд чи нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн.


“Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр мөн булангийн дөрвөн өнцөг, тойрох захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүллийг үйлдэх ёстой.


Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хүрээнд ариун газарт орох өдрөө нүглийнхээ тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite