1 ЭЗЭН, Мосед айлдахдаа —
1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —
Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун.
Надад тахилч болж үйлчлүүлэхийн тулд чи тэднийг ариусгахаар үүнийг тэдэнд үйлд. Үхрийн төл согоггүй залуу бух, хоёр хуц,
Тэдэнд чи бүс бүслүүлж, толгойн боолт углагтун. Тахилчийн алба үүрдийн зарлигаар тэднийх байх ёстой. Тийнхүү чи Аарон болон хөвгүүдэд нь сахил хүртээ.
Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь уулзалтын майхны үүдэнд авчран, усаар угаагтун.
ЭЗЭНд өргөлүүдээ өргөх тушаалыг Синаин цөлд байхдаа Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдрөө ЭЗЭН үүнийг Синаи уулнаа Мосед тушаасан билээ.
Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад,
Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.
Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.
Аароны ариун хувцаснууд нь түүний дараах хөвгүүдэд нь шилжих ба тэд түүнийг өмсөн тослогдох буюу сахил хүртэх болно.
Ингэснээр уулзалтын майхан асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв. Тэд тийнхүү хийжээ.
Энэ нь тахилчийн албанд үйлчлэхээр түүгээр томилон тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.
Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утах, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, тухайлбал Израилийн төлөө эвлэрүүлгийн ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.