Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:25 - Ариун Библи 2013

25 ЭЗЭНд галаар өргөсөн өргөл амьтны өөхийг хэн нэгэн идвэл, идсэн тэр хүн ард олноосоо таслагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Хэн нэгэн нь ЭЗЭНд галаар өргөсөн тахил болох амьтны өөхийг идвэл, идсэн тэр хүн өөрийн ард олноос таслагдана.

Gade chapit la Kopi




Леви 7:25
8 Referans Kwoze  

Харин ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махыг бузартсан байхдаа идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана.


Үхдэлийн юмуу сэгчүүлж тасчуулсан амьтны өөхийг ямарваа өөр үйлсэд хэрэглэж болох хэдий ч та нар үүнийг бүү ид, идэж болохгүй.


Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг бүү идэгтүн.


Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.


Чи тэдгээрийг гараас нь авч, ЭЗЭНий өмнө тааламжит үнэр, ЭЗЭНд өргөх галан тахил буюу шатаалт тахил болгон тахилын ширээн дээр шатаа.


Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.


Мөн хүний бузар эсвэл бузар амьтан эсвэл жигшүүрт зүйл гэх зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махнаас идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана” гэв.


Аливаа цусыг идсэн хүн байвал уг хүн ард олноосоо таслагдах болой” гэж хэл хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite