Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:24 - Ариун Библи 2013

24 Үхдэлийн юмуу сэгчүүлж тасчуулсан амьтны өөхийг ямарваа өөр үйлсэд хэрэглэж болох хэдий ч та нар үүнийг бүү ид, идэж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Мөн үхсэн амьтны өөх, араатанд тастуулсан амьтны өөх нь ямар нэгэн өөр хэрэгцээнд зориулагдаж болох боловч та нар түүнийг үнэхээр идэж болохгүй.

Gade chapit la Kopi




Леви 7:24
8 Referans Kwoze  

Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тиймээс хээр талд сэгчүүлж тасчуулсан амьтны махыг та нар бүү ид. Үүнийг нохдод хаяж өг.


Тэрээр үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би ЭЗЭН.


Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идсэн аливаа хүн, нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байж байгаад дараа нь цэвэр болно.


Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсан аливаа шувуу эсвэл амьтныг тахилч нар идэх ёсгүй.


Дараа нь би —Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, сэтгэл минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юмуу сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв.


Та нар ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн учир аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг ирмэл хүнд идүүлэхээр өгч эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


ЭЗЭНд галаар өргөсөн өргөл амьтны өөхийг хэн нэгэн идвэл, идсэн тэр хүн ард олноосоо таслагдана.


Чи үхэр ба хоньдынхоо тухайд ч бас ингэ. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.


Swiv nou:

Piblisite


Piblisite