Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 7:18 - Ариун Библи 2013

18 Эвийн тахилуудын нядлах тахилын ямар ч махыг гурав дахь өдөр нь идэх аваас энэ нь хүлээн авагдахгүй мөн өргөсөн хүн ч зохистойд тооцогдохгүй. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнээс идсэн хүн хилэнцээ үүрнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Тэгэхлээр эвийн өргөлийн тахилын аливаа мах нь гурав дахь өдөрт идэгдэх тохиолдолд түүнийг өргөсөн хүн хүлээн авагдахгүй болно. Мөн энэ нь өргөсөн нэгний тулд тооцогдохгүй болно. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнийг идэгч нь өөрийн хилэнцээ үүрэх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 7:18
31 Referans Kwoze  

Тэгвэл хандив чинь үтрэмийн үр тариа эсвэл дарс шахуургын бүрэн бүтээгдэхүүн хэмээн та нарт тооцогдох болой.


Гаднын хүний гараар ч ийм аливаа малыг Бурханыхаа талх болгон бүү өргө. Эдгээр нь гэмтэл, согог гажигтай тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


Газраар мөлхөх мөлхөгч амьтан бүр жигшүүрт бөгөөд үүнийг идэж болохгүй.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.


Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ.


Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.


“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.


Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.


Нүгэл үйлдэгч амь үхэх болно. Хүү нь эцгийнхээ хилэнцийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ хилэнцийг үүрэхгүй. Зөвтөд зөв нь, буруутад гэм буруу нь байна.


Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тиймээс ЭЗЭН тэднийг зөвшөөрөн авдаггүй. Одоо Тэрээр тэдний хилэнцийг санаж, Тэдний нүглийг шийтгэнэ.”


Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.


Булшнуудын дунд сууж, Нууц газруудад шөнийг өнгөрөөн, гахайн мах идэж, Савандаа бузар шөлийг хийдэг бөгөөд,


Хэт томорч сунасан эсвэл согогтой жижиг мөчтэй бух эсвэл хургыг чи сайн дурын өргөлд өргөж болох авч ам өчгийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болой.


Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.


Та нар нагац эгч эсвэл авга эгчийнхээ нүцгэн биеийг гаргах ёсгүй. Ийм нэгэн нь цусан төрөлөө нүцгэлдэг бөгөөд тэд хилэнцээ өөрөө хариуцна.


Хэрэв хүн эцгийнхээ эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, түүний нүцгэн биеийг харж мөн тэр эмэгтэй ч түүний нүцгэн биеийг харах аваас энэ нь ичгүүрт зүйл бөгөөд тэд ард түмнийхээ хөвгүүдийн нүдний өмнөөс таслагдаг. Тэрээр эгч дүүгийнхээ нүцгэн биеийг гаргасан бөгөөд хилэнцээ өөрөө хариуцна.


Хэрэв тэр хүн угаагаагүй эсвэл махбодоо усанд булхаагүй аваас хилэнцээ үүрнэ” гэв.


Гэвч Аарон, Мосед —Харагтун, тэд өнөөдөр ЭЗЭНий өмнө нүглийн тахил болон шатаалт тахилаа өргөсөн. Гэсэн ч надад ийм зүйл тохиолдлоо. Хэрэв би өнөөдөр нүглийн тахилыг идсэн бол ЭЗЭНий мэлмийд таалагдах байсан гэж үү? гэлээ.


Та нар юунд нүглийн тахилыг ариун газарт идсэнгүй вэ? Энэ нь ариунаас ариун агаад хотол түмний хилэнцийг үүрүүлж, тэдэнд эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр та нарт өгөгдсөн.


Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлсийн аль нэгийг үйлдэх аваас, хэдийгээр үүнийгээ ухаарч мэдээгүй байсан ч тэр ялтай болох бөгөөд хилэнцээ үүрэх ёстой.


Аливаа бузар зүйлд хүрсэн махыг идэх ёсгүй, харин галд шатаах ёстой. Бусад махны хувьд цэвэр хүн тийм махыг идэж болно.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахилыг тахихдаа та нар үүнийгээ хүлээн авагдахуйцаар тахигтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite