Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 6:5 - Ариун Библи 2013

5 эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлээ бүрэн эргүүлж өгч, түүн дээрээ дахин тавны нэгийг нэмээд ялын тахилын өдөртөө эзэмшигчид нь өгөх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлийг нөхөн төлөх ёстой. Тэр түүний нөхөн төлбөрийг бүрэн хийн, түүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмээд үүнийг өөрийн гэмийн төлөөх тахилыг өргөх өдрөө уг эзэнд нь өгөх болой.

Gade chapit la Kopi




Леви 6:5
16 Referans Kwoze  

Тэр хүн ариун зүйлсийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ нөхөн төлбөрийг төлж, үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн тахилчид өгөг. Тахилч ялын тахилын хуцаар түүнд эвлэрүүллийг хийж, тэрээр уучлагдах юм.


Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд


Тэр хүнд өрөвдөх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас охин хурганы төлөө тэрээр дөрөв нугалж төлөх ёстой гэв.


Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.


Үхэр, илжиг, хонь, хувцас хунар эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан юмс буюу ямарваа гэмт үйлдлийн тухайд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.


Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол,


Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?


Хэрэв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.


Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.


Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.


тэрээр барьцаалсан юмыг буцааж, тоносон юмаа нөхөн төлж, гажуудлыг эс үйлдэн амийн зарлигуудыг дагаж явбаас тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой.


Бид жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимсийг ЭЗЭНий өргөөнд авчрахыг


Swiv nou:

Piblisite


Piblisite