Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 6:18 - Ариун Библи 2013

18 Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь ЭЗЭНий галан тахилуудаас хамаг үеийнхэнд чинь ногдох, улиран үргэлжлэх хувь юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдана” гэж хэлэгтүн хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь үеийн үед ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн улиран үргэлжлэх зарлиг юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдах ёстой” гэв.

Gade chapit la Kopi




Леви 6:18
19 Referans Kwoze  

Чи үүнийг ариунаас ариун газар идэх ёстой. Эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь та нарт ариун байна.


Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм.


Маханд нь хүрэх хэн боловч ариусгагдана. Аливаа цус хувцсан дээр үсрэхэд, цус үсэрсэн хэсгийг та нар ариун газарт угаагтун.


Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.


Долоо хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж ариусга. Тэгээд тахилын ширээ нь ариунаас ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариусна.


Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Тахилч нарын эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Үүнийг ариун газарт идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой.


Дараа нь ЭЗЭН, Ааронтай ярьж —Харагтун. Би чамд Израилийн хөвгүүдийн ариусган өргөсөн бүх хандивын үүргийг өглөө. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд тосолгоо ёсоор мөнхийн хувь болгон өгөв.


хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тэрээр ухнын толгой дээр гараа тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн тахил юм.


Тэр нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, үүнийг шатаалт тахил нядалдаг газарт нүглийн тахилд зориулан нядлах болно.


Тахилч маалинган нөмрөг өмсөх бөгөөд биедээ дотуур хувцастай байх болой. Тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг тэр авч, тахилын ширээний хажууд тавиг.


Swiv nou:

Piblisite


Piblisite