13 Тахилын ширээн дээрх гал байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.
13 Гал нь тахилын ширээн дээр байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.
Ааронд болон хөвгүүдэд нь тушаан “Шатаалт тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг бүхэл шөнөжин өглөө болтол тахилын ширээн дээрх галын хоовонд байлгах бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр дүрэлзсээр байх ёстой.
Тахилын ширээн дээрх гал унтрахгүй, түүн дээрээ үргэлж дүрэлзсээр байна. Тахилч түүн дээр өглөө бүр мод түлээ нэмж, дээр нь шатаалт тахил өрж тавиад эвийн тахилуудын өөхийг шатааг.
Харин идээн өргөлийн хууль ийм болой. Аароны хөвгүүд үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд өргөх ёстой.
Харин хойд зүгийг харсан танхим нь тахилын ширээний үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. Тэд бол Левийн хөвгүүдээс гаралтай Задокийн хөвгүүд бөгөөд тэд ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртдог гэв.
Надад тахилч болж үйлчлүүлэхийн тулд чи тэднийг ариусгахаар үүнийг тэдэнд үйлд. Үхрийн төл согоггүй залуу бух, хоёр хуц,
буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тосонд багсарсан исгээгүй боов болон тос түрхсэн исгээгүй бин зэргийг авагтун.
Нэг хурганд шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэг сайн гурил мөн ундаан өргөлд хинийн дөрөвний нэг дарс байна.
ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.
Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.