Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд үйлдсэн нүгэлдээ ЭЗЭНд өөрийн ялын тахил буюу бог малаас эм хурга эсвэл ямаанаас эм ишгийг нүглийн тахил болгон авчраг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэр бас үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилыг буюу сүргээс эм хурга, эсвэл эм ямааг нүглийн төлөөх тахил болгон авчрах ёстой. Ингэж түүний нүглийн төлөө тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг хийнэ.

Gade chapit la Kopi




Леви 5:6
13 Referans Kwoze  

хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл, тэрээр үйлдсэн нүглийнхээ тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой.


Тэрээр хургыг өөрийн тахилын өргөл болгон нүглийн тахилд авчрах аваас согоггүй эм хурга авчрах ёстой.


Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд ба өмнөд танхимууд нь ЭЗЭНд ойртох тахилч нарын ариунаас ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэр газар ариун тул тэнд тэд ариунаас ариун юмс, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил зэргийг тавих болой.


Дааман хаалганы үүдний танхимд хоёр талд нь шатаалт тахил, нүглийн тахил, ялын тахилыг дээр нь нядлах хоёр ширээ байв.


Тэгээд тэр ялын тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд ялын тахил болгон тахилчид авчраад,


Нүглийн тахилын буханд хийсэнчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдэнд эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Тэрээр назир байх өдрүүдээ ЭЗЭНд ариусган тусгаарлаж, ялын тахилд эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан байсан тул урьдын өдрүүд нь алдагдах болно.


Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хүрээнд ариун газарт орох өдрөө нүглийнхээ тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.


Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн тахилын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд тахилч эдгээрийг тахилын ширээн дээр, галан тахилууд дээр ЭЗЭНд шатаан уугиулна. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite