Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:4 - Ариун Библи 2013

4 Эсвэл аливаа хүн бодлогогүйгээр аливаа хэрэг явдалд мууг эсвэл сайныг хийнэ гэж амаараа ярьж, бодлогогүйгээр андгайлж, тэгснийгээ мэдээгүй байгаад дараа нь мэдэх аваас тэрээр эдгээрийн аль нэгнээр ялтай болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм.

Gade chapit la Kopi




Леви 5:4
25 Referans Kwoze  

Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй гэж андгайлав.


Тэрээр охинд ам гарч, —Чи надаас юу хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв.


Аммоны хөвгүүдээс намайг амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь хаалгаар угтан гарч ирэх хэн ч бай тэр ЭЗЭНийх байг. Түүнийг би шатаалт тахил болгон өргөнө гэж хэлэв.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.


Гэвч нөхөр нь сонссон өдрөө л түүнийг хориглох буюу тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох аваас ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.


Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон зочдоосоо болоод түүнийг нь өгөхийг тушаав.


Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав.


Тэгээд хаан —Хэрэв Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээрээ үлдвэл намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! гэв.


Гэвч хаан Саулын хүү болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.


Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.


Гэвч бид өөрсдийн охидоо тэдэнд эхнэр болгон өгч чадахгүй гэв. Учир нь Израилийн хөвгүүд тангараг тавин —Бениаминд эхнэр өгсөн хүн нь хараагдах болтугай гэсэн билээ.


Тэдний үлдсэн хүмүүст эхнэр олоход нь бид хэрхэн дэмжиж туслах вэ? Тэдэнд бидний хэн ч охиноо эхнэр болгон өгөхгүй гэж бид өөрсдөө ЭЗЭНд тангарагласан шүү дээ гэцгээв.


Хэрэв та нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээр хандсан аваас та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг.


Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй байгуулж, хотол түмний удирдагчид тэдэнд тангараглав.


Эрчүүд түүнд —Бидний амь та нарын төлөө байг! Хэрэв чи бидний хэргийг задруулахгүй бол ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нарт энэрэл хайр ба үнэнээр хандах болно гэлээ.


Хэрэв эмэгтэй андгай дор эсвэл сэтгэлээ хүлсэн амныхаа яаруу тунхаглал дор байхдаа нөхөрт гарвал,


Эсвэл бузар нь юу байхаас хамааралгүй, хүмүүний аливаа бузарт тэр хүрч, тэгснийгээ мэдээгүй байгаад, дараа нь мэдэх аваас тэрээр ялтай болой.


Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.


Тэд Сүнснийх нь эсрэг тэрсэлсэн учраас Тэрээр гоомой үгс хэлсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite