Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:17 - Ариун Библи 2013

17 Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлсийн аль нэгийг үйлдэх аваас, хэдийгээр үүнийгээ ухаарч мэдээгүй байсан ч тэр ялтай болох бөгөөд хилэнцээ үүрэх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг нь хийвэл, хэдийгээр тэр үүнийгээ ухаараагүй байсан ч гэлээ тэр нь гэмтэй болох бөгөөд өөрийн шийтгэлийг үүрэх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 5:17
11 Referans Kwoze  

ЭЗЭН тушаалаараа хориглосон зүйлсийн аль нэгийг жирийн хүмүүний нэг нь санамсаргүй хийснээрээ нүгэл үйлдэн ялтай болох аваас


Хэрэв Израилийн даяар хотол түмэн санамсаргүй алдаж, уг хэрэг чуулганд анзаарагдахгүй өнгөрөх буюу ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд ялтай болох аваас


Хэн буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.


Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.


Удирдагч нүгэл үйлдэж, ЭЗЭН Бурханы хийхийг хориглосон бүх зүйлээс санамсаргүй үйлдэн ялтай болох аваас


Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ.


Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.


Тэрээр ялын тахилд зориулан бог малаас согоггүй хуцыг та нарын үнэлгээний дагуу, тахилчид авчраг. Санамсаргүй алдааных нь эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой.


Энэ нь ялын тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй ялтай болой гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite