Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:16 - Ариун Библи 2013

16 Тэр хүн ариун зүйлсийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ нөхөн төлбөрийг төлж, үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн тахилчид өгөг. Тахилч ялын тахилын хуцаар түүнд эвлэрүүллийг хийж, тэрээр уучлагдах юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.

Gade chapit la Kopi




Леви 5:16
22 Referans Kwoze  

Тэрээр үйлдсэн гэм нүглээ улайж, ялынхаа нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж үүний тавны нэгийг нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.


Хэрэв хүн ариун зүйлсээс санамсаргүйгээр идэх аваас түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун зүйлийг тахилчид өгөх ёстой.


Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг түүн дээр нэмэг.


Хэрэв бузар амьтан байх аваас таны үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн түүнийг золих ёстой. Хэрэв золигдохгүй байх аваас энэ нь таны үнэлсэн үнийн дагуу зарагдах ёстой.


Харин орон сууцаа ариусган зориулсан нэгэн үүнийгээ золихыг хүсвэл, таны үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэг. Ингэж орон сууц түүнийх болно.


Харин хүн түүнийг золихыг хүсвэл, үнэлсэн үнийнхээ тавны нэгийг түүн дээр нэмэх ёстой.


Тэгээд тэр удаахыг нь шатаалт тахил болгон журмын дагуу тахина. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж, тэр уучлагдах болно.


Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.


Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд


Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчид Толгойн үснээс минь ч олон Утгагүйгээр дайсагнагч Устгах гэж оролдогсод хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ Буцааж өгөх ёстой болж байна.


Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.


Тэгээд үйлдсэн нүгэлдээ ЭЗЭНд өөрийн ялын тахил буюу бог малаас эм хурга эсвэл ямаанаас эм ишгийг нүглийн тахил болгон авчраг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийнэ.


Бүх өөхийг нь тэрээр эвийн тахилуудын өөхний адил тахилын ширээн дээр шатааг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.


Шатаалт тахилыг нядалдаг газар тэд ялын тахилыг нядалж, цусыг нь тахилын ширээг тойруулан цацах ёстой.


Харин уг хохирогч хүнд ялын нөхөн төлбөрийг авах хамаатан байхгүй аваас түүнд эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүлгийн хуцны хамт ялын нөхөн төлбөр нь ЭЗЭНд зориулагдан тахилчид очно.


Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцааж илгээх бол юу ч үгүй хоосон илгээж болохгүй. Харин та нар Түүнд ялын тахил заавал төл! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар яагаад та нараас холдож салахгүй байгааг мэдэх болно гэв.


Нүглийн тахилын буханд хийсэнчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдэнд эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite