Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:12 - Ариун Библи 2013

12 Тэр үүнийг тахилчид авчраад тахилч үүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, үүнийгээ ЭЗЭНд өргөх галан тахилын хамт тахилын ширээн дээр шатааг. Энэ нь нүглийн тахил юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Түүнийг тэр тахилчид авчраад тахилч түүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, түүнийгээ ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамт тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. Энэ бол нүглийн төлөөх тахил юм.

Gade chapit la Kopi




Леви 5:12
15 Referans Kwoze  

Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн тахилын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд тахилч эдгээрийг тахилын ширээн дээр, галан тахилууд дээр ЭЗЭНд шатаан уугиулна. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.


Тахилч идээн өргөлөөс бэлгэдлийн хувийг авч, үүнийгээ тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болой.


Тэр үүнийгээ Аароны тахилч хөвгүүдэд авчран, сайн гурилаас атга дүүрнийг, тосноос нь гүгэлтэй нь аваг. Тахилч үүнийг бэлгэдлийн хувь болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил болой.


Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.


Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав.


Тахилч дурсгалын хувь болох идээн өргөлөөс атгыг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгана.


Нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг, түүний тос болон идээн өргөл дээрх бүх гүглийн хамт авч, ЭЗЭНд тааламжит үнэр буюу дурсгалын хувь хэмээн тахилын ширээн дээр шатааг.


Тахилч үүнийг ЭЗЭНд галан тахилын хүнс болгон тахилын ширээн дээр шатаана.


хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөг.


Тахилч түүний бэлгэдлийн хувь болох үйрүүлсэн шинэ үр ба тосыг бүх гүглийн хамт ЭЗЭНд өргөх галан тахил болгон шатааг.


Түүнийг далавчийг нь ханзлахгүйгээр, хажуугаар нь хувааг. Тахилч үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй.


Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite