Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:11 - Ариун Библи 2013

11 Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Харин хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах чадалгүй байвал үйлдсэн нүглийнхээ төлөө тэр ефагийн аравны нэгэн сайн гурилыг өөрийн өргөл болгон нүглийн төлөөх тахилд авчрах агаад түүн дээрээ тос асгаж болохгүй, утлага тавьж болохгүй. Учир нь энэ бол нүглийн төлөөх тахил юм.

Gade chapit la Kopi




Леви 5:11
23 Referans Kwoze  

тэр хүн эхнэрээ тахилчид авчрах бөгөөд түүний өргөл болох ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл бөгөөд хилэнцийг сануулсан сануулгын идээн өргөл учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв.


Тэр үүнийг тахилчид авчраад тахилч үүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, үүнийгээ ЭЗЭНд өргөх галан тахилын хамт тахилын ширээн дээр шатааг. Энэ нь нүглийн тахил юм.


Тэрээр нүглийн тахилын цуснаас тахилын ширээний хажуу уруу цацаад, үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь уруу гоожуулна. Энэ нь нүглийн тахил юм.


Тэгээд үйлдсэн нүгэлдээ ЭЗЭНд өөрийн ялын тахил буюу бог малаас эм хурга эсвэл ямаанаас эм ишгийг нүглийн тахил болгон авчраг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийнэ.


Нэг омер нь ефагийн аравны нэг юм.


Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасанд нь илүү гарсангүй, бага хураасанд нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ.


Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.


Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.


Хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл шувуун шатаалт тахил байх аваас хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтааг өргөлдөө өргөг.


Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг байнгын идээн өргөл болгон, хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш ЭЗЭНд өргөнө.


Гэвч тэр хүн ядуу бөгөөд үүнийг олж авах чадалгүй байх аваас тэрээр өөртөө эвлэрүүллийг хийлгэх даллах өргөлд зориулан нэг эр хургыг ялын тахил, идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой.


Хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Ам өчиг өгсөн нэгний хөрөнгө чадлын хэрээр тахилч түүнийг үнэлэг.


Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах бөгөөд тахилч түүнд эвлэрүүллийг хийхэд эмэгтэй цэвэр болно” гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite