Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 5:10 - Ариун Библи 2013

10 Тэгээд тэр удаахыг нь шатаалт тахил болгон журмын дагуу тахина. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж, тэр уучлагдах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгээд тэр удаахийг нь шатаалт тахил болгон зарлигийн дагуу бэлтгэнэ. Тийнхүү тахилч түүний үйлдсэн нүглийнх нь төлөө түүний өмнөөс эвлэрүүллийг хийх бөгөөд тэр нь уучлагдах болно.

Gade chapit la Kopi




Леви 5:10
12 Referans Kwoze  

Бүх өөхийг нь тэрээр эвийн тахилуудын өөхний адил тахилын ширээн дээр шатааг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Нүглийн тахилын буханд хийсэнчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдэнд эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ.


Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн түүнийг босгоно. Тэр нүгэл үйлдсэн болвоос тэрээр уучлагдах болно.


Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.


Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.


Тэр хүн ариун зүйлсийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ нөхөн төлбөрийг төлж, үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн тахилчид өгөг. Тахилч ялын тахилын хуцаар түүнд эвлэрүүллийг хийж, тэрээр уучлагдах юм.


Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.


Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн тахилын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд тахилч эдгээрийг тахилын ширээн дээр, галан тахилууд дээр ЭЗЭНд шатаан уугиулна. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.


Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.


Тэгээд үйлдсэн нүгэлдээ ЭЗЭНд өөрийн ялын тахил буюу бог малаас эм хурга эсвэл ямаанаас эм ишгийг нүглийн тахил болгон авчраг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite