Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 4:34 - Ариун Библи 2013

34 Тахилч нүглийн тахилын цуснаас хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана.

Gade chapit la Kopi




Леви 4:34
15 Referans Kwoze  

Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад бүх цусыг нь тахилын ширээний суурь уруу асгах болой.


Тэгээд нүглийн тахилын цуснаас тахилч хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад цусыг нь шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.


Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана.


Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


Христ хуульд төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүрд зөвт байдал байх аж.


Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж, нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн, махбод дотор нүглийг шийтгэв.


Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй.


Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.


Зөвт байдлынхаа төлөө Хуулийг агуу их, хүндтэй болгох нь ЭЗЭНд таатай байдаг.


Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite