Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 4:24 - Ариун Библи 2013

24 Тэрээр ухнын толгой дээр гараа тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн тахил юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Тэр гараа ухны толгой дээр тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө түүнийг нядална. Энэ нь нүглийн төлөөх тахил юм.

Gade chapit la Kopi




Леви 4:24
17 Referans Kwoze  

Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.


Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг.


Шатаалт тахилыг нядалдаг газар тэд ялын тахилыг нядалж, цусыг нь тахилын ширээг тойруулан цацах ёстой.


Ааронтай болон түүний хөвгүүдтэй ярин “Нүглийн тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг нядалдаг газар нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө нядлах ёстой. Энэ нь ариунаас ариун ажгуу.


Тэрээр гараа толгой дээр нь тавин, үүнийг уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


Тэр үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


Тэр хүн ЭЗЭНий өмнө бяруу нядалж, Аароны тахилч хөвгүүд цусыг нь авчран уулзалтын майхны үүдэн дэх тахилын ширээг тойруулан цацна.


Тахилын ширээн дээр өдөр бүр өргөх зүйл нь хоёр хурга болно.


Тэрээр нүглийн болон шатаалт тахил нядалдаг газар буюу ариун газарт эр хургыг нядална. Учир нь нүглийн тахилын адил ялын тахил нь тахилчийнх бөгөөд ариунаас ариун болой.


Ялын тахил болон нүглийн тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулсангүй. Тэр нь тахилч нарт зориулагдав.


Тэр хүн шатаалт тахилын толгой дээр гараа тавих бөгөөд энэ нь тэр хүний өмнөөс эвлэрүүлэл болж, хүлээн авагдана.


Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь ЭЗЭНий галан тахилуудаас хамаг үеийнхэнд чинь ногдох, улиран үргэлжлэх хувь юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдана” гэж хэлэгтүн хэмээв.


Түүний байранд тослогдсон, хөвгүүдийнх нь дундах тахилч түүнийг өргөх ёстой. Энэ нь ЭЗЭНий улиран үргэлжлэх хувь ногдол болой. Үүнийг ЭЗЭНд зориулан бүхэлд нь шатаах ёстой.


Дараа нь тэд нүглийн тахилын ухнануудыг хаан болон чуулганы өмнө авчраад, тэд гараа дээр нь тавьцгаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite