Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 3:3 - Ариун Библи 2013

3 Тэрээр эвийн тахилаас ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,

Gade chapit la Kopi




Леви 3:3
25 Referans Kwoze  

Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр шатаагтун.


“Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг.


Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.)


Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.


Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг.


Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!


Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.


Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж, Чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харж Чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, Эргэж буцна, эдгэрнэ гэв.


Зүрхээ, хүү минь надад өг Замыг минь ажиглаад нүд чинь баясна.


Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозолно.


Тахилч эдгээрийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжит үнэрт галаар өргөх хүнсэн тахил болой. Бүх өөх ЭЗЭНийх болой.


Аароны тахилч хөвгүүд бүх хэсгүүд, толгой, гадар өөхийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр өрж тавина.


Тэр үүнийг хэсэглэн эвдээд, толгой, гадар өөхийг нь тахилч тахилын ширээн дээрх галын түлээн дээр өрөх ажгуу.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөг.


Түүнээс гадна хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирээд, өргөл өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхийг авна гэдэг байв.


эвийн тахилын үхрээс салгасан тэр ёсоор салгана. Тахилч эдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаах бөлгөө.


Тахилч эдгээрийг ЭЗЭНд галан тахил болгон тахилын ширээн дээр шатааг. Энэ нь ялын тахил болой.


Тэрээр ЭЗЭНд галан тахилыг өөрийнхөө гараар авчрах ёстой. Тэрээр өвчүүг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллаж, өөхийг өвчүүний хамт авчрах ёстой.


Харин нүглийн тахилын өөх, бөөр, өнчин элгийг Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатааж,


Нүглийн тахилын өөхийг тэрээр тахилын ширээн дээр шатааг.


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite