Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 3:17 - Ариун Библи 2013

17 Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Энэ нь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэлээ.

Gade chapit la Kopi




Леви 3:17
42 Referans Kwoze  

Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид.


Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.


Харин чи цусыг нь бүү ид. Цусыг нь газарт ус шиг асга.


Харин чи тууштайяа цус идэлгүй бай! Цус нь амь учраас амийг махтай нь хамт идэж болохгүй.


Израилийн хөвгүүдэд “Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү идэгтүн.


Зөвхөн цус идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.


Ингэснээр тэд садарлан дагадаг ямаан шүтээнүүддээ цаашид өөрсдийн тахилуудыг нядлан тахихгүйн тулд энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх зарлиг болой» хэмээв” гэж хэлэв.


Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь ЭЗЭНий галан тахилуудаас хамаг үеийнхэнд чинь ногдох, улиран үргэлжлэх хувь юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдана” гэж хэлэгтүн хэмээв.


Тахилч эдгээрийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжит үнэрт галаар өргөх хүнсэн тахил болой. Бүх өөх ЭЗЭНийх болой.


Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад


Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.


шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.”


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тиймээс тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүдэд нүдээ өргөн цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?


Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан.


Бурхандаа тахил авчрах тэр өдрийг хүртэл та нар талх ч, хуурсан болон шинэ үр тариа ч бүү идэгтүн. Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт Израилийн хөвгүүдээс тэдэнд эдгээрийг өгөхийг тушаасан юм. Энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх хувь ногдол болой” гэж хэл хэмээлээ.


Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй.


Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.


Тухайлбал та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгов.


Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ.


Бузрыг цэвэршүүлэх усыг сүрчсэн хүн хувцсаа угаах ёстой бөгөөд бузрыг цэвэршүүлэх усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан байна гэдэг нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх зарлиг болох ажгуу.


Жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн эвлэрүүллийг хийх нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой гэв. ЭЗЭНий өөрт нь тушаасан яг тэр ёсоор Мосе хийв.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Түүний байранд тослогдсон, хөвгүүдийнх нь дундах тахилч түүнийг өргөх ёстой. Энэ нь ЭЗЭНий улиран үргэлжлэх хувь ногдол болой. Үүнийг ЭЗЭНд зориулан бүхэлд нь шатаах ёстой.


Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас Би даллах өргөлийн өвчүү болон хандивын гуяыг авч, эдгээрийг Израилийн хөвгүүдээс тахилч Аарон болон түүний хөвгүүдэд улиран үргэлжлэх хувь ногдол болгон өгсөн билээ.


Үхэхгүйн тулд чи мөн чамтай хамт буй хөвгүүд чинь уулзалтын майханд ирэхдээ дарс ч, сархад ч бүү уугтун. Энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг бөгөөд


Тэд хандивын гуя, даллан өргөх өвчүүг галаар өргөх өөхтэй хамт ЭЗЭНий өмнө даллан өргөсөөр авчрах ёстой. ЭЗЭНий тушаасан ёсоор энэ нь чамд болон чамтай хамт буй хөвгүүдэд чинь улиран үргэлжлэх хувь ногдол болой гэв.


Энэ нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр уугуул та нар ч, дунд чинь суугаа ирмэл хүн ч сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хийг.


Тэр өдрөө та нар ариун цуглааныг зарлан цуглуул. Ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь амьдрах бүх газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Уулзалтын майханд, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үүнийг үдшээс өглөөг хүртэл ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга асаахаар тавих ёстой. Энэ нь хамаг үеийнхэнд чинь үргэлжлэх үүрдийн зарлиг болой.


Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.


Нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг, түүний тос болон идээн өргөл дээрх бүх гүглийн хамт авч, ЭЗЭНд тааламжит үнэр буюу дурсгалын хувь хэмээн тахилын ширээн дээр шатааг.


Та нар цустай юм бүү ид. Мэргэ төлгө эсвэл ид шидээр бүү оролд.


Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийнх бөгөөд тэд үүнийг ариун газарт идэх болой. Учир нь ЭЗЭНд өргөх галан тахилуудаас түүнд ариунаас ариун, мөнхийн хувь ногдол нь энэ юм гэлээ.


Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга.


Тэнд их олон шатаалт тахилаас гадна эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүд бас байлаа. Ийнхүү ЭЗЭНий өргөөний үйлчлэл сэргэсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite