Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 3:11 - Ариун Библи 2013

11 Тахилч үүнийг ЭЗЭНд галан тахилын хүнс болгон тахилын ширээн дээр шатаана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.

Gade chapit la Kopi




Леви 3:11
17 Referans Kwoze  

Ааронтай ярин “Чиний үр удмын аль ч үеийнхнээс согог гажигтай ганц ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй.


Тэд Бурхандаа ариун байх бөгөөд Бурханыхаа нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд Бурханыхаа талх, ЭЗЭНий галан тахилуудыг өргөдөг учир ариун байх ёстой.


Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.


Тахилч эдгээрийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжит үнэрт галаар өргөх хүнсэн тахил болой. Бүх өөх ЭЗЭНийх болой.


Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.


Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан юм бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ гэдэг чинь жигшил юм» гэж хэлж байна.


Тухайлбал та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгов.


Израилийн хөвгүүдэд тушаан, “Та нар товлогдсон цагуудад Миний өргөл, тааламжит үнэр буюу галаар өргөх тахилын хүнсийг авчрахдаа анхаар” гэж тэдэнд хэл.


Гаднын хүний гараар ч ийм аливаа малыг Бурханыхаа талх болгон бүү өргө. Эдгээр нь гэмтэл, согог гажигтай тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.


Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй.


Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн» гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна.


Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.


Та нар долоон өдрийн туршид өдөр бүр ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахилын хүнсийг ийм маягаар авчрах ёстой. Үүнийг байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөх болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite