Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 27:30 - Ариун Библи 2013

30 Газар, газрын үр, модны үр жимсний бүх арван хувь ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭНд ариун болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Газрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний бүх арван хувь нь ЭЗЭНийх бөгөөд энэ нь ЭЗЭНд ариун билээ.

Gade chapit la Kopi




Леви 27:30
22 Referans Kwoze  

багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.


Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав.


Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв.


Тэд хандив, аравны нэг болон ариусгагдсан зүйлсийг итгэмжтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов.


Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.


Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ургамал ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга ёсыг үл ойшоодог. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.


урьд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилчдад өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ.


Тахилчид ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулахын тулд тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах хүмүүсийг мөн томилов. Тэнд үйлчилж буй тахилчид ба левичүүдэд иудачууд талархав.


Хүмүүсийн дундаас хориг болсон аливаа хүний үнийг төлөх ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй үхэх ёстой.


Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг түүн дээр нэмэг.


Тэдний хоол хүнсний хувь нь адил байх бөгөөд эцгээс өвлөснөө худалдаж олсон нь ч түүнийх болой.


Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг өгч дуусаад, түүнийгээ левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд өгөөд хот дотроо цадтал нь идүүл.


Та нар ургацаа хураахдаа тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь харин өөртөө, талбайд тарих үр ба өөрсдөдөө бас гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ хоол хүнс болго! гэсэнд


Иосеф тавны нэг нь Фараонд хамаарах газрын тухай тогтоол гаргасан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite