Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:7 - Ариун Библи 2013

7 Харин та нар дайснаа элдэн хөөж тэд та нарын өмнө илдэнд унан,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Харин та нар дайснаа үлдэн хөөгтүн. Тэд та нарын өмнө илдэнд унаж,

Gade chapit la Kopi




Леви 26:7
13 Referans Kwoze  

Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй.


таван хүн чинь зууг элдэн хөөх ба зуун хүн чинь арван мянгыг элдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Мөн хааны аймгуудад буй бусад иудейчүүд амиа хамгаалан дайснуудаасаа ангижрахын тулд цуглаж, өстнүүдээсээ далан таван мянгыг алав. Гэвч тэд олзонд гар хүрсэнгүй.


Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.


Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана.


Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн тул танай нэг хүн мянган хүнийг хөөж чаддаг.


Харин Барак тэрэг ба цэргүүдийг нь Харошет-хагоим хүртэл мөшгөн хөөв. Сисерагийн цэргүүд нэг нь ч үлдэлгүй бүгд илдний ирэнд унацгаав.


Нафтали, Ашер болон бүх Манассегаас хамтдаа дуудагдсан израиль эрчүүд Мидианы араас мөшгөн хөөв.


Тэрээр илжигний эрүүний шинэхэн яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.


Тэгээд Ионатан хөл гараараа авирч, түүний зэвсэг үүрэгчид араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө унаж, зэвсэг үүрэгчид нь ч мөн түүний араас заримыг нь алав.


Аммоны хөвгүүд арамчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ.


ЭЗЭНийг үзэн ядагсад Түүнд сөхрөн бөхийх байсан бөгөөд Тэдний цаг мөнхөд үргэлжлэхсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite