Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:44 - Ариун Библи 2013

44 Гэсэн ч дайсныхаа нутагт байх үед нь тэднийг бүрмөсөн устгаж, тэдэнтэй байгуулсан гэрээгээ зөрчих хүртэлээ Би тэднийг зэвүүцэхгүй бас жигшихгүй. Учир нь Би ЭЗЭН, тэдний Бурхан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

44 Гэсэн хэдий ч дайсныхаа нутагт байх үед нь Би тэднийг орхихгүй, тэдэнтэй байгуулсан Өөрийн гэрээг зөрчин тэднийг устгачихаар жигшихгүй. Учир нь Би бол ЭЗЭН, тэдний Бурхан.

Gade chapit la Kopi




Леви 26:44
20 Referans Kwoze  

Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнийг голоогүй. Та нар Елиагийн тухай Бичвэрт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг, Бурханд мэдүүлэн


Гэлээ ч аугаа энэрлээрээ Та тэднийг эс мөхөөж бас үл орхив. Учир нь Та энэрэнгүй өрөвч Бурхан билээ.


Учир нь ЭЗЭН ард түмнээ эс хаяж, Өв юугаа ч эс орхиюу.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэггүйдлийг Иаковаас зайлуулна.


Гэсэн ч залуу насны чинь өдрүүдэд чамтай байгуулсан гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна.


тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь та нарыг дунд нь тараасан үндэстнүүдээ Би бүрэн устгах бөгөөд Зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, Чамайг яав ч шийтгэлгүй орхихгүй»


Нэрийнхээ төлөө биднийг бүү жигшээч! Алдрынхаа сэнтийг бүү шившиг болгооч! Бидэнтэй байгуулсан гэрээгээ санаж, Бүү цуцлаач!


Харин Би хайр энэрэлээ Түүнээс бүрмөсөн таслахгүй, Үнэнчээсээ ер няцахгүй.


Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.


ЭЗЭНий тэнгэрэлч Гилгалаас Бохимд ирж —Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ үүрд үл цуцална.


Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.


Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэдний шил нь татаж, тэрсэлсээр Египет дэх боолчлолдоо буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.


Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.


Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би эдгээр сайн инжиртэй адил сайнд тооцно.


Ефраим хайрт хүү минь мөн үү? Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ Би түүнийг лавтайяа санадаг. Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite