Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:43 - Ариун Библи 2013

43 Уг нутаг тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа Амралтдаа ханах болно. Харин тэд үнэндээ шийдвэрүүдэд минь зэвүүцэж, тэдний сэтгэл зарлигуудыг минь жигшсэн учир тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

43 Учир нь уг нутаг нь тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа амралтдаа ханах болно. Энэ үед тэд өөрсдийн нүгэл хилэнцийг залруулсаар байна. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, тэдний сэтгэл Миний тогтоолуудыг жигшсэн билээ.

Gade chapit la Kopi




Леви 26:43
28 Referans Kwoze  

Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.


Миний зарлигуудыг та нар хэрэгсэлгүй, сэтгэл чинь шийдвэрүүдийг минь жигшсэнээр та нар Миний бүх тушаалыг биелүүлэлгүй, гэрээг минь зөрчих аваас


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.


Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.


Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй.


Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ. Би зааварлуулсны дараа гуяа алгадсан. Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» хэмээн Гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт дээр нь байхад Шивнэсэн залбирал л гарна.


Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэмж дотроо намайг Зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.


Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.


Зовж шаналахынхаа өмнө би Буруу зүгт явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.


Үнэндээ чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь арагшаа хаядаг.


Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”


Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн Юутай жаргалтай вэ, Тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.


Зовлон зүдүүрт орсон хойноо, тэр өөрийн Бурхан ЭЗЭНд хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.


(Би ч мөн тэднийг эсэргүүцэж дайснуудынх нь нутагт аваачив.) мөн тэдний хозлуулаагүй зүрх нь даруу болж, тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авбал,


Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно.


Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite