Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:34 - Ариун Библи 2013

34 Та нарыг дайсныхаа нутагт байх зуур, эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг Амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, Амралт нөхөн авах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Тэгээд та нарыг дайсныхаа нутагт байх зуур эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг нь амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, өөрийн амралтад ханах болно.

Gade chapit la Kopi




Леви 26:34
7 Referans Kwoze  

Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.


Уг нутаг тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа Амралтдаа ханах болно. Харин тэд үнэндээ шийдвэрүүдэд минь зэвүүцэж, тэдний сэтгэл зарлигуудыг минь жигшсэн учир тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авах болно.


Та нар тавь дахь жилийг ариусгаж, нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлт болох бөгөөд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж, хүн нэгбүр чинь ураг уруугаа эргэж явагтун.


Та нарыг дээр нь амьдарч байх хугацаанд амраагүй энэ нутаг эзгүйрлийнхээ бүх өдрүүдэд Амралтаа эдлэх болно.


Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээр (Нүгэл хийдэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, дайсан нь тэднийг хол ч бай, ойр ч бай нутагтаа олзлон аваачихад,


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite