Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:26 - Ариун Библи 2013

26 Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Намайг талхны чинь хангамжийг таслахад, талхыг чинь арван эмэгтэй нэг зууханд жигнэн, талхны хувийг хэмжин ноогдуулна. Тэгээд та нар идсэн ч цадахгүй байх болно.

Gade chapit la Kopi




Леви 26:26
17 Referans Kwoze  

Идсэн ч чи эс цадаж, гэдэс чинь өлсөнө. Холдуулсан ч чи юуг ч үл аварна. Аварсан ч, Би илдэнд өгөх болно,


Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн, Өөрийн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,


Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би өлсгөлөнг чинь улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно.


Түүнчлэн тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлж, Талх тарианы иш бүрийг Тэр хугалсан.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт


Тэгээд Тэр надад —Хүний хүү, харагтун, Би Иерусалимд хүнсний нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж хиртхийлт дор уух болно.


Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээр. Тэд зүүн гарт байгаагаа идэвч үл цадна. Тэд ураг төрлийнхөө махыг иднэ.


Тэд идэвч үл ханан Тэд биеэ үнэлэвч эс үржинэ. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж,


Идэх хүнс чинь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг хэд хэд хуваан идэх ёстой.


Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байсаар, Надад дайсагнасаар байх аваас


Самарид их өлсгөлөн болов. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөн шекел, кабын дөрөвний нэг тагтааны сангас таван мөнгөн шекелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.


Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, Нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.


Талх, ус хомс болно. Тэд бие биенээ хиртхийн харж хилэнц дотроо турж эцнэ.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite